2008-10-03 14:25:49
Албан ёсоор МЭӨ 209 оноос буюу Модун шаньюү ор сууснаас энэ гүрний он тооллыг тооцдог. Эртний төрт улсуудын нэгд зүй ёсоор оруулдаг. Хүннү гүрэн засаг захиргааны гурван хэсэгтэй байсны төвийн хэсгийг шаньюү өөрөө захирч байжээ. Зүүн хэсгийг жүки ван, баруун хэсгийг лүли ван захирч байв. Шаньюү болон вангууд түмтүүдийг шууд удирддаг байсан бол түмт нь цаашаа мянгатад, мянгат нь зуутад, зуут нь аравтад хуваагддаг байж. Хүннү гүрэн нийт 24 түмттэй байсан мэдээ байна.
"Хүннү гүрэн" цааш унших »
Этиопийн эрдэмтэд хүн сармагчны үеийн гурван настай (Дикика) охины бүтэн араг яс олсон байна. Энэ яс нь 3.3 сая жилийн өмнөх үед хамаарах бөгөөд тухай үеийн араг яснуудаас хамгийн жижиг нь болж байгаа юм байна.
Чулуун зэвсгийн сүүл үеэс хүн төрөлхтөн анх зэс хэмээх металлтай санамсаргүй байдлаар танилцаж өмнө хэрэглэж байсан чулуунаас багаж зэвсэг хийхэд илүү тохиромжтой, хялбар бас олон давуу талтай болохыг нь ухаарч мэдсэн байна. Гэвч энэхүү шинэ материал нь хэт уян харимхай, төдий л эдэлгээ сайтай бус байсан учир илүү хатуу металлийг эрэлхийлэх болжээ. Энэхүү эрлийн эцсийн үр дүнд эртний хүний нээсэн, сэтгэлд нь нийцсэн металл бол хүрэл байлаа.
Аливаа ард түмний зайлшгүй бахархаж хүндэтгэх зүйл бол яах аргагүй тухайн ард түмний өвөг түүх буюу эртний түүх байдаг билээ. Тэр үед бичиг үсэг үүсэж бий болоогүй байжээ. Учир иймд судлаачид өвөг түүхийг эртний хүмүүсийн ул мөр эд өлгийн зүйлсийг баримтлан судалдаг. Шинжлэх ухааны энэ салбарыг археологи буюу эртний судлал хэмээн нэрийддэг. Энд дурьдагдан буй эд өлгийн зүйл хэмээх ойлголтод эрт үед амьдарч асан хүмүүсийн хэрэглэж байсан эдлэл, хэрэглэл болон ямар нэгэн байдлаар хүний оюун ухаан, хөдөлмөрөөр бүтсэн тэр зүйлийг хамруулан үздэг.